“Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслийн 2008 онд хийсэн ажлууд
(409 KB, PDF документ)

 Adobe Acrobat Reader
татаж авах 

"Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх" төсөл >> Аймагууд Хэвлэх   
Selenge hospital introduction

Сэлэнгэ нэгдсэн эмнэлэг

Танилцуулга

Сэлэнгийн газрын зурагСэлэнгэ аймаг нь 43 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. 17 сум, 5 тосгоны 22 мянган өрхөд 100 гаруй мянган хүн ам оршин суудаг. Хойд талаараа ОХУ, баруун талаараа Булган,Орхон аймаг, зүүн талаараа Хэнтий аймаг, өмнө талаараа Төв аймагтай хил залгадаг. УБ - аас 335 км зайд оршдог. Аймгийн төвдөө 22,0 мянган хүн амтай.
Хамгийн ойрын сум Шаамар аймгийн төвөөс 20 км, хамгийн алслагдсан сум Баруунбүрэн 250 км зайтай оршдог.

  • Сэлэнгэ аймаг нь Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөөгийн сав, ойт хээрийн бүсэд оршдог.
  • Монгол орны ойн нөөцийн 10 гаруй хувь, урсгал усны 55% -ийг эзэлдэг, улсын хэрэгцээт үр тарианы 50 гаруй, төмс хүнсний ногооны 30 гаруй хувь, хадлангийн 20 шахам хувийг дангаараа үйлдвэрлэдэг газар тариалангийн бүс нутаг юм.

 



Сэлэнгэ нэгдсэн эмнэлэг

Нэгдсэн эмнэлэгАймгийн нэгдсэн эмнэлэг нь нийт 185 ортой, эмчилгээний 12 тасаг, туслах 6 тасаг нэгжтэй, жилд дунджаар 6500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг.
Амбулаторид 17 нарийн мэргэжлийн кабинетэд жилдээ 140,0 гаруй мянган хүнд 2 дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, үйлчлүүлэгчдэд ээлтэй тусламж үйлчилгээ ба орчин бүрдүүлэх, нарийн мэргэжлийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.






Сэлэнгэ нэгдсэн эмнэлгийн мэндчилгээ

Монгол эх нутгийнхаа хойморь хойд хил Сэлэнгэ сайхан нутгийн эмч бид та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээг хүргэж та бүгдийн цаашдийн ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

эмч нар
Эмч нар

Эмч нарын танилцуулга

П.ДашдэлэгПаньдгүнж Дашдэлэг
УБ хотод төрсөн. Утас: 99498827
1981 онд АУДЭС – ийг хүүхдийн эмч мэргэжилээр төгссөн.
1983 онд Эх барих – эмэгтэйчүүдийн олгох курс
1988-1990 онд ОХУ – ын Ростав на дону – д клиникийн орденатур
Ажлын туршлага:
1983 оноос одоог хүртэл сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт Эх барих – эмэгтэйчүүдийн зөвлөх эмч
1990-1998 онд төрөх тасгийн эрхлэгч
1998 аас одоог хүртэл эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч зөвлөх эмчээр ажиллаж байна.
Гавъяа шагнал:
1992 онд Эх барих – эмэгтэйчүүдийн ахлах зэрэг
1994 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
1998 онд Эх барих – эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэг
2004 онд ЭНЭШТ – ийн клиникийн профессор

Ц.ОюунцэцэгЦэрэндорж Оюунцэцэг
Эх барих – эмэгтэйчүүдийн эмч . Утас:99497866
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн.
1984 онд АУДЭ сургууль төгссөн.
1987 онд Эх барих – эмэгтэйчүүдийн олгох курс
1999 онд Эх барих – эмэгтэйчүүдийн мэс заслын дээшлүүлэх курс
2003 онд Буриад АССР Улан - Үдэ хотод Оперативная гинекология 45 хоногийн дээшлүүлэх курс
2003,2004,2005 онд Эх барих – эмэгтэйчүүдийн ЭХО оношлогоо, эндокринологи олгох, дээшлүүлэх курс
Ажлын туршлага:
1984-1993 онд Сэлэнгэ Зүүн хараа нэгдсэн эмнэлэгт Дотор, Хүүхэд, Эмэгтэйчүүдийн эмч
1993 одоог хүртэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт Эх барих – эмэгтэйчүүдийн эмч, төрөх тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.
Зэрэг дэв, гавъяа шагнал:
2001 онд Эх барих – эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэг
2006 онд тэргүүлэх зэрэг давтан хамгаалсан
2006 онд ЭМЯ – ны оны шилдэг эмч
2008 онд ЭНЭШТ – ийн клиникийн профессор

С.ЭрдэнэсүрэнСандаг Эрдэнэсүрэн
Эх барих – эмэгтэйчүүдийн эмч. Утас: 99775553
Ховд аймаг жаргалант суманд төрсөн.
2002 онд АУИС төгссөн.
2007 онд Эх барих – эмэгтэйчүүдийн резиндентур
2007 онд Эх барих – эмэгтэйчүүдийн ЭХО оношлогооны дээшлүүлэх курс
Ажлын дадлага туршлага:
2002 онд Дархан уул аймагт өрхийн эмч
2005 онд УБ хотын Яаралтай тусламжын төвд их эмч
2007 онд УБ СХД – ийн эмнэлэгт Эх барих – эмэгтэйчүүдийн эмч
2009 оноос Сэлэнгэ нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт эх барих – эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна.

Х.ЦацралХанд Цацрал
Нярайн эмч Утас:99919958
Улаанбаатар хотод төрсөн.
1995 онд АУИС – ийн хүүхдийн эмчийн мэргэжилээр төгссөн.
2004 онд Хүүхдийн мэргэжил дээшлүүлэх курс
2008 онд Нярайн эмчийн олгох курс
Ажлын туршлага:
1995 онд Сэлэнгэ Зүүн хараа өрхийн эмч
1996-1998 онд Сэлэнгэ аймагт өрхийн эмч
1998-2000 онд Сэлэнгэ нэгдсэн эмнэлэгт Арьс бэлгийн замын тасгийн эрхлэгч
2000-2001 онд Хүүхэд өсвөр үеийн ЭМ хөтөлбөрийн зохицуулагч эмч
2001-2004 онд Сэлэнгэ нэгдсэн эмнэлэгт 103 хүлээн авах тасагт тасгийн эрхлэгч
2004-2005 Сэлэнгэ нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийн эмч
2005.07 сараас одоог хүртэл нярайн эмч
Гавъяа шагнал:
ЭМГ жуух

Ц.ЭрдэнэчимэгЦэгмэд Эрдэнэчимэг
Их эмч Утас: 99862368
Ховд аймгийн Манхан суманд төрсөн.
2008 онд ЭМШУИС – ийг их эмч мэргэжилээр төгссөн.
2008.07 сараас одоог хүртэл Сэлэнгэ нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ажиллаж байгаа








Бидний уриа

Хүн болгонд САЙН ЧАНАР Газар болгонд ДАВУУ ТАЛ байдаг.
Бид
САЙН ЧАНАР,ДАВУУ ТАЛ дээрээ түшиглэн ажиллаж хөгжил дэвшилээ тогтвортой байлгаж ололт амжилтаа арвижуулна.

Төрөх тасаг

Жилдээ 850 гаруй эх эсэн мэнд амаржиж байгаагаас 50%орчим нь хөдөө сумаас ирж төрдөг. Нийт төрөлтийн 25% нь кесар хагалгаагаар төрж байна.

Төрөх тасаг Төрөх тасаг

Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслийн үйл ажиллагаа

ЭНЭШТ – рүү ipath – aaр нийт 34 мэдээлэл хийсэн.
Үүнээс:

  • Жирэмсэн эхийн мэдээлэл – 17
  • Эмэгтэйчүүдийн өвчний мэдээлэл – 3 удаа зургийн хамт дамжуулсан.
  • Нярайн зөвлөгөө - 8 удаа , нярайн гажиг – 2
  • Охидын цус алдалтын -1
  • LEEP эмчилгээний аппарат, нярайн аппаратын ажиллагааны талаар мэдээлэл авсан.
  • 2009 оны 1-р сараас эхлэн
  • ЭХО аппаратаар нийт- 682
  • Кольпоскопи - 161
  • LEEP эмчилгээний аппарат – 48

Төслийн өрөө

ЭХО аппарат Төслийн өрөө

Web Team | Terms of use | Privacy policy | Partners
Copyright © 2008 "Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх" төсөл . All rights reserved.